Ч.Энхцэцэг - Ангийнхандаа энэ өдрийн мэндийг хүргэе!


Ч.Энхцэцэгээ чиний зургийг, бичсэн зүйлтэй чинь хамт нийтлэе гэж бодсон ч надад чиний гэгээн дүрийг буулгасан зураг байхгүй, хаа нэгтэйгээс олж авах боломж байгаагүй учраас Ганбаа нь өөрөө чиний зургийг гараа гарган зураад блогтоо нийтэлчихлээ. Ялгахын аргагүй адилхан болсон гэдэгт туйлын итгэлтэй байна.

Үдшийн мэнд хүргэе ангийнхандаа. Одоо оройны 23,00 минут болж байна. Ажил дээр бичиг цаас, ирэх хагасайны эфирийн яриа тасдах гээд л их ажил овоорсон байгаа ч өнөөдөр ажил хийж суух сэтгэл үнэнг хэлэхэд алга. Ангийнхаа зургийг Facebook – ээр харж, зарим бичлэгээ үзээд л цагийг өнгөрөөж сууна.  Мөөг бид хоёр ажил ихтэй blog-тоо сонин содноо бичих зав одоогоор тааруу байгаа ч  ийм үед үзэх, унших blog-той болгосон Ганбаадаа баярлаж байна шүү /хэ хэ/. Бас дөрвөн жил жаргал зовлонгоо хуваалцаж их олон үйл явдал, ярих хөөрөх юмтай, бас ч гүй хэн хэнээсээ ч нуулгүй энэ блогтоо сэтгэлээрээ бичиж үлдээж чадах ангийнхан байгаа нь үнэхээр хайр хүрмээр гоё шүү дээ тэ. Гэхдээ биднийг сургасан багш нарын маань хэлж байсанчлан ажлын тавцанд гараад л амьдралыг мэдэрч байна. Оюутан байхдаа хичнээн сайхан байсан юм бэ дээ гэж их боддог боллоо. Залуу хүний сэтгэлээр эрч хүчтэй том ажил хийнэ гэж шийдэж бас чгүй багш нарынхаа нэрийг муугаар гаргахгүй юмсан гэж бор зүрхээрээ зүтгэж ажиллах хичнээн хэцүү бас шаггүй өрнөлтэй амьдрал болохыг манайхан бүгд л мэдэрч эхэлсэн байгаа байх. Боловсрол тв-д Мөөгийгийн түрүүчийн дугаарт бичсэнчлэн өрнөл ихтэй баярлахаасаа илүү их олон юмыг бодож эргэцүүлэх нэгэнт сургуулиа төгсөөд удаагүй туршлага дутах зүйл гарах ч хамт ажиллаж байгаа найзуудаа төлөөлж үг хэлээ хэлэх, зарим үед хариуцлага хүлээх хэцүүхэн даалгаврыг биелүүлэх гээд л зүтгэж байна. Ер нь ийм үед Мөөгий маань их тус болж байгаа. Нэмж хэлэхэд таван жил хамт байж миний бүхий л зан аашийг мэдэж тунгийн тааруулж сурснаараа намайг хамгийн ихээр ойлгож ажил дээр туслаж чаддаг найзтайгаа хамт ажиллаж байгаа болохоор сайхан байгаа шүү. Гэхдээ битгий их хөөрөөрөй найз нь ч бас чиний тунг тааруулах тохиолдол гарч байгаа басчгүй 50*50 шүү хэ хэ.   Одоогоор нэг иймэрхүү л байна.
За  нэг мэдсэн юу вэ?.  “23,30”. Эхэлсэн ажлаа дуусгах хэрэгтэй болохоор энэ хүрээд эхний сэтгэгдлээ өндөрлье. Зарим үед зав гарсан ч яг юу бичихээ мэдэхгүй блогтоо юм бичдэггүй больчихдог.  Өнөөдөр зүгээр л яг одоо ямар байгаагаа бичиж үлдээлээ.
 Эцэст нь хэлэхэд Ч. Энхээ сэтгэл санаа тогтохгүй нэг л сонин байна. Ийм байдаггүй л юмсан яасийн бол доо. Баярлах ч зүйл гараагүй, гуниглах ч зүйл болоогүй байхад нэг сонин ганцаардаад байх юм өнөөдөр. Та нарынхаа comment-ийг л уншиж тайвширч байна. Хайртай шүү бүгдэд нь... Дараа уулзъя бака....