Ангийнхан минь сайн байцгаана уу?
Posted by Сэтгүүлчийн 4Б анги in on 2:49 AM
Сайн байцгаана уу манай ангийнхаан? Өлзий миний бие өнөөдөр л нэг юм энэ блогт яаж юм бичих учраа олж байх шиг байна.
Тэгээд та нартайгаа өөрийн сонин хачинаа хуучлах санаатай зав гаргаж сууна. Би ч ангийнхантайгаа уулзаагүй их удаж байна дөө. мэссэнжэрт таарсан ч гэсэн бараг юм ярьж чадахгүй байгаа юм. Би гэдэг хүн secret.mn гэдэг сайтад ажиллаад 7 сар болж байна. ажил ихтэй гадуур дотуур гүйгээд л байна. Яг ажил дээр гарсан чинь хичнээн хэцүү ч бид нарын мэргэжил хамгийн сайхан нь юм өө. Танил ихтэй болно тэгээд үзэх юмсан харах юм сан гэсэн бүхнээ ажлын үнэмлэхээ үзүүлээ л үзэж, хараад бас уулзах гэсэн хүмүүстэйгээ уулзаж, танилцах боломж ч нээлттэй. Сайхан л байна. Хааяа энд тэндэхийн хэвлэлийн хурал энэ тэр дээр сургуулийнхантайгаа тааралддаг юм. Ихэнхдээ л урлагийнханы хэвлэлийн хурал ч юм уу, шоу тоглолтууд дээр сурвалжлага хийж байгаа, зураг авч байгаа хүмүүс манай сургуулийнхан байдаг юм. Бахархмаар байдаг шүү. Сониноос өнгөрсөн таван сарын 3-нд болсон сэтгүүлчдийн баяраар найз нь "Тэргүүний залуу алтан медалиар" шагнуулж, үзээгүй юм аа үзэх шив дээ хэхэ. Энэ сэтгүүлч гэдэг мэргэжил чинь хэцүү хирнээ их бахархмаар, бардамнамаар бас эрх мэдэл, танил тал дагуулж ирдэг юм байна лээ. Оюутан байсан үеэ дурсахаар их сайхан байдаг юм. Ангийнхантайгаа нэг уулзах юмсан гэж бодоод л чадахгүй юм. Тэгээд л нэг сонсоход ангийнхан уулзсан барьсан гэж сонсогдохын. Өө нээрээ Анжи маань ээж болсон гэсэн. Энэ завшааныг далимдуулаад гэдэг шиг ямартай ч баяр хүргье. Би удахгүй нэг хувийн сайттай болох гэж байгаа. Тэгээд сэтгүүлч, зураглаач гээд хүмүүс хэрэгтэй болно. Тэгэхээр ангийнхандаа л хандана шүү дээ. За тэгээд сонгууль энэ тэр дөхөөд ирэхээр сэтгүүлчдээс "үнэтэй" хүн байдаггүй л болчихдог юм байна хэхэ. Ямартай ч ажлын амтыг мэдэрч л сууна. Нэг зав гарахаараа багштайгаа уулзана аа. Наадам өнгөрөөгөөд амралтаа авна. Тэгэхээрээл нэг завтай болно доо. Заза нэг иймэрхүү байх шив дээ. Ямар ч байсан ангийнханыхаа мэндийг мэдэхийг хүсээд орж ирсэн юм. Тэгээд бас та нартаа хайртай шүү. Хамт төгсөж чадаагүй ч оюутан ангийнхан, оюутан цаг гэдгийг та нартайгаа л хамт мэдэрсэн шүү дээ. Дараа дахин энэ блогоороо уулзанаа.
Шинэ мэдээ
Одоогоор шинэ мэдээ байхгүй байна.
Блогийн тухай
Энэ блог нь Радио Телевизийн дээд сургуулийг 2010 онд Д.Одсүрэн багштайгаар төгссөн сэтгүүлчийн 4Б ангийн хамт олны өмч болно.