Явган аялал - Богдхан уулын ноён оргил ЦЭЦЭЭ ГҮН
Posted by Сэтгүүлчийн 4Б анги in on 5:21 AM
Сайн байцгаана уу? Хайрт ангийнхан минь. Блогтоо нийтлэл нэмэлгүй багагүй хугацааг өнгөрүүлжээ. Энэ хугацаанд сэтгүүлчийн 4Б ангид хамаатай маш олон зүйлүүд болж өнгөрлөө. Үүний нэг нь ангийн хэсэг хүүхдүүдийн Богдхан уулын ноён оргил Цэцээ гүн рүү хийсэн явган аялал байсан юм.
2011 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ангийн багш Д.Одсүрэн, мэргэжлийн хичээлийн багш Д.Даваасүрэн, ангийн дарга Б.Мөнхцэцэг мөн Г.Мэндбаяр, Д.Эрдэнэсолонго, М.Ганбаатар гэсэн зургаан хүний аяллын бүрэлдэхүүнтэйгээр Цэцээ гүнийг зорьсон юм. Явган аялал инээд хөөртэй, дуу хууртай, адал явдалтай өөрийгөө ялан дийлсэн Одко багшийн амжилттай гээд үнэхээр үр дүнтэй зүйлээр дүүрэн байлаа. Мэдээж аяллын сонин сайхныг ангийн найзууд та нар минь сонсмоор л байгаа биз дээ. Тэгвэл доорх бичлэгийг тухлан сууж үзнэ үү!
Ганбаа миний бие бичлэгт багахан засварыг хийж нэвтрүүлэг төрхтэй болгохыг бодож байсан ч хээрийн цай хээр талдаа амттай гэдэг шиг аялалын бичлэгт элдэв зүйлийг нэмж хачирлалгүй, шувуудын жиргээтэй, салхитай, цэцэг ногоотой нь хүргэх илүү амьд юм болов уу гэж бодлоо.
Сэтгэгдлээ үлдээхээ мартав аа.
Аяллын бичлэг 1 цаг 40 минут байсан учраас 15 минутаар хувааж 7 хэсэг болгон YouTube сайт дээр байрлууллаа.Видео хөрвүүлэгчийн алдаанаас болж бичлэгийн дүрс, дуу бага зэрэг зөрсөн тул хүлцэл өчье!
Хэрэв бичлэгийг арай том дэлгэцээр үзмээр байвал бичлэгэн дээр нэг дараад YouTube сайтаас үзэх боломжтой.
Хүсвэл надаас энэ бичлэгийн HD чанартайг нь авч болно шүү.
Сонирхолтой байх болов уу? гэсэн үүднээс аялалын маршрутыг танилцуулъя гэж бодлоо.
Аялалын ерөнхий чиглэл. Улаанбаатараас - Хонхор - Цэцээ гүн - Манзушир - Төв аймгийн Зуун мод - Улаанбаатар гэсэн чиглэлээр явган аяласан. |
Хонхороос Цэцээ гүний оргил. Ойролцоогоор 12 км. |
Цэцээ гүнээс Манзуширын хийд. |
Манзуширын хийдээс Зуун мод. Ойролцоогоор 8 км. |
Шинэ мэдээ
Одоогоор шинэ мэдээ байхгүй байна.
Блогийн тухай
Энэ блог нь Радио Телевизийн дээд сургуулийг 2010 онд Д.Одсүрэн багштайгаар төгссөн сэтгүүлчийн 4Б ангийн хамт олны өмч болно.