Хүлээтэй хүсэл...
Posted by Сэтгүүлчийн 4Б анги in on 7:52 PM
Бүгдээрээ сайн л биз дээ ангийн гэрэл гэгээ нар сар болсон хөөрхөн охидууд минь. Бас хангай мэт түшигтэй, уул шиг нөмөртэй чандмань эрдэнэ, үеийн үед сэтгэлд ойрхон ачит багш минь. Азка нь байна аа. Ганбаа намайг заавал ингэж бичээрэй гэсэн. Яагаад ч юм өнөөдөр ангийнхаа блогийг үзээд маш их сэтгэл хөдлөж, бүр уйлмаар болоод байхын. Магадгүй энэ дурласантай холбоотой ч байж мэднэ хэхэхэ. Тэгээд та нартаа өөрийнхөө дурлалын шүлгүүдээр зун цагийн нартай, бороотой бас хайртай өдрийн мэндийг дамжуулж байна. Шүүмжлэл бас магтаал, зөвлөгөөгөө үлдээгээрэй эрхэм сэтгүүлчид минь.
Та нартаа хайртай...
Хэн нэгэнд дурлах надад хэцүү байдаг
Хэзээ ч тэрнийг мартахгүй гэж амлаж чаддаггүй
Хэн нэгнийг хайрлах надад уйтай байдаг
Хэзээ ч юм түүндээ хаягдах вий гэхээс айдаг
Хэн нэгнийг би шохоорхохоос илүүг хийж чаддаггүй
Хээнцэрхэн болоод нүд алдам тэр л залууд
Хэсэгхэн ч болов сэтгэл алдрах л надад хангалттай
Хэзээд зүрх сэтгэлд минь гэгээн байхаар
Хэний ч өмнө нүүр бардам хамгаалахаар...
Төгөлдөр хуурын аялгуунд үзэг минь хөврөн чиний л тухай бичихэд
Төөрсөн сэтгэл минь хаа нэгтэйгээс чамайг л хайж шанална
Хажууд минь зогсоод үсийг минь илбэн духыг минь үнэрлээсэй гэж
Хайрын сайхан балыг мөрөөдөж өдөржин гэгэлзэн дуу аялна
Чи дуралмаар, хайрламаар, хармалмаар залуу
Чимээгүй сэтгэлд минь хөг нэмж, гэрэл гийгүүлсэн энгийн нэгэн...
Гандсан сэтгэлээ барьж ядах даа аадарт гүйхийг хүснэ
Чамайг шохоорхохоос илүүг хийж чадахгүй би
Гариг ертөнцөөр нэг хэрэн тэнэж л бадарчин болохыг хүснэ
Чамд дурлахаас илүүг хийж чадахгүй би
Ганцхан намайг л сонгоосой гэж цасан гоо болохыг хүснэ
Чамайг хайрлахаас илүүг хийж чадахгүй би
Чандын чандад сэтгэлээ хүлж орхиод, зүрхээ хөлдөөхийг хүснэ...
Шинэ мэдээ
Одоогоор шинэ мэдээ байхгүй байна.
Блогийн тухай
Энэ блог нь Радио Телевизийн дээд сургуулийг 2010 онд Д.Одсүрэн багштайгаар төгссөн сэтгүүлчийн 4Б ангийн хамт олны өмч болно.