Д.Алигэрмаа: Яг төрсөнийхөө дараа ээжийгээ л их хайрламаар санагдсан
Posted by Сэтгүүлчийн 4Б анги in on 8:55 AM
Юуны өмнө Ангийн Шоу Менежир Анжидаа ээж болсонд нь хувиасаа болон ангийн нийт найзуудынх нь өмнөөс баяр хүргэе!
За баярлалаа. Та нартаа ч гэсэн энэ сайхан өдрийн мэндийг хүргэе!
Ээж болоход хамгийн түрүүнд төрсөн мэдрэмж ямар байсан? Урьд нь ер нь ямар байх гэж төсөөлж байв? Яг хүүхдээ төрүүлсний дараа тэр мэдрэмж чинь яаж өөрчлөгдсөн бэ?
Төрөх болоогүй байхдаа амархан юм шиг санагдаж байсан. Зүгээр нэг дүлээд л гаргана гэж бодож байсан ч яг үнэндээ ёстой аймаар юм байна лээ. Үнэхээр их өвдөж байж төрсөн. Яг төрсөнийхөө дараа ээжийгээ л их хайрламаар санагдсан. /инээв/ Бас хүүхдээ харахаар хамаг өвдөлт алга болоод, хайр хүрээд л ёстой гоё байсан. Ангийнхандаа л гэж хэлэхэд хурдан төр өө! /инээв/
Ангийнханд нь хүүхэд чинь их сонин байгаа байх. Ээж, аав хоёрынхоо хэнтэй нь илүү адилхан бэ? Яг одоо хүүгээ харж байгаад дүрслээч
/Инээв/ Яг надтай адилхан юм шиг ээ. Хамар нь яг миний хамартай ижилхэн, нүд нь ч гэсэн. Ер нь л надтай адилхан даа. Гэхдээ аймаар сонин, хүүхэд том болох тусмаа өдөр өдрөөр царай нь өөр болоод л байдаг юм байна лээ шд. /инээв/
Хүүдээ Дөлгөөн гэдэг нэр өгсөн гэсэн. Нэрийг нь хэн өгсөн бэ? Нэрний учир...
Нэрийг аав нь өгсөн. Дөлгөөхөн, сайн хүү болоосой гэж билэгдэж өгсөн. /инээв/
Дөлгөөн 2-г хэзээ төлөвлөж байна?
Ёооё ёстой хэлж мэдэхгүй ээ. Аймаар өвддөг юм билээ. Жаахан шоглож хэлэхэд дургүй хүнээ төр гэж хараамаар санагдсан. /инээв/
Төрөх тухай зүүдлээ ч үгүй яваа ангийнхаа Хоролоо Ч.Энхээ хоёрт тусгайлан хандаж үг хэлээч гэвэл?
Хурдан хүнтэй суу, оройтлоо. Эхнийхээ өвдөлтийг ч мэдээгүй юм чинь цаад хоёрт чинь юу хэлэхэв дээ. /инээв/
Заа за. Хорвоод шинэ хүн төрүүлсэн чамд бас танай гэр бүлд дахин баяр хүргээд амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе!
Баярлалаа. Та нартаа хайртай шүү!
М.Ганбаатар
Шинэ мэдээ
Одоогоор шинэ мэдээ байхгүй байна.
Блогийн тухай
Энэ блог нь Радио Телевизийн дээд сургуулийг 2010 онд Д.Одсүрэн багштайгаар төгссөн сэтгүүлчийн 4Б ангийн хамт олны өмч болно.