"Бурхан Чөтгөр" комик
Posted by Сэтгүүлчийн 4Б анги in on 10:12 PM
Сайн байцгаана уу? Хайрт ангийнхан минь ээ. Бүгчим, халуун зуны өдрийн мэндийг хүргэе! Ганбаа миний бие Радио Телевизийн Дээд Сургуулийг төгсөөд Энэтхэгийн Arena Multimedia сургуулийн Монгол дахь салбарт нь элсэн суралцаж байгаа билээ.
Өмнө нь олон охидуудын дунд дөрвөн жил суралцсан бол харин энэ сургуульд олон эрчүүдтэй компьютерын ухаанд шамдан суралцаж байна. Манай ангид 20 гаруй залуу, ганцхан охин сурдаг. Тэр охины зовлон, жаргалыг би юутай их ойлгоно вэ? Хэхэ.За тэр ч яахав. Саяхан нэгдүгээр симистр дуусч, хоёр дахь нь эхэлсэн. Ганбаа миний бие энэ удаагийн нийтлэлээр эхний симистрийн шалгалтаар хийсэн Комик буюу зураг номоо сонирхуулъя гэж бодлоо. Өнөөгийн зарим лам хуварга гэгч хүмүүсийн үнэн дүр, төрх ямар байдаг талаарх асуудлыг хөнгөхөн илэрхийлэхийг зорьсон юм. Тийм ч лаг, бүрэн гүйцэт хийж чадаагүй ч та нарт таалагдана гэж найдаж байна. Сэтгэгдэлээ үлдээхээ мартав аа!
Шинэ мэдээ
Одоогоор шинэ мэдээ байхгүй байна.
Блогийн тухай
Энэ блог нь Радио Телевизийн дээд сургуулийг 2010 онд Д.Одсүрэн багштайгаар төгссөн сэтгүүлчийн 4Б ангийн хамт олны өмч болно.