Блогтоо яаж нийтлэл бичих вэ?

Сайн байцгаана уу? Ангийн хайрт найзууд минь. /Ингэж бичих болгонд ачит багш минь та ч гэсэн өөрийгөө дунд нь багтаж байгаа гэж ойлгоорой./ Өнөөдөр Ганбаа нь та нартаа блогтоо хэрхэн зураг, бичвэр оруулах, түүнтэй холбоотой зарим нэг тохиргоонуудыг яаж өөрчлөх талаар зөвлөгөөг хүргэе гэж бодлоо.

За эхний алхам. www.blogger.com сайт руу орно. Энэ сайт дээр мануусын блог байрлаж байгаа юм шүү дээ. EMail, Password гэсэн цонхнуудад миний өгсөн Email хаяг нууц үгийг хийж Sign in товчийг дарна.


Хоёрдугаар алхам. Email Password-оо зөв хийж орвол та нар нэг ийм дүр зураг харна. За тэгээд шинэ нийтлэл бичих ажилдаа орно доо. Одоо харагдаж байгаа хэсгийн цэнхэр дэвсгэртэй New Post гэсэн товчин дээр дарж шинэ нийтлэл бичих цонх руу шилжинэ.
Гуравдугаар алхам. Энэ бол шинэ нийтлэл бичих цонх. Улаанаар тодотгосон хэсэгт нийтлэлийнхээ гарчгийг бичнэ. Ер нь бүгдээрээ блогтоо ямар нэг бичвэр оруулахдаа англи үсгээр галиглаж бичих биш эх Монгол хэлээрээ, кирилл үсгээрээ бичиж байх хэрэгтэй гэдгийг анхаараарай. Энэ нь нэгдүгээрт блог цэгцтэй, цэвэрхэн харагдана. Хоёрдугаарт бид компьютер дээр Монгол үсгээр хурдан, зөв бичих тал дээр тодорхой хэмжээгээр дасгал болно шүү дээ.
Дөрөвдүгээр алхам. За харин энэ улаан шугамаар хүрээлсэн хэсэг бол бидний нийтлэлээ бичих талбай. Энэ хэсэг зураг, бичлэг, элдэв янзын Link буюу холбоос гээд янз янзын зүйл оруулаад блогтоо нийтэлж болно. Нэг зүйлийг анхааруулахад ямар нэг нийтлэл оруулахдаа дээр нь тухайн нийтлэлтэй холбоотой зургийг заавал оруулах ёстой. Өмнөх блог дээр зураг оруулахгүйгээр дан бичвэр оруулаад байж болдог байсан ч энэ блог дээр зураг оруулах нь мөн л блогийг цэгцтэй, үзэмжтэй харагдуулахаас гэдна одоогийн блогийн загварын онцлогтой давхар хамаатай юм.
Тавдугаар алхам. За одоо нийлэлээ бичиж эхлэе. Дээр анхааруулснаар нийтлэлийнхээ өмнө утга, санаатай холбоотой зураг оруулах шаардлагатай. Ингэхийн тулд улаан тойргоор тодотгосон товч дээр дарна. Энэ нь блогт зураг оруулах эхний алхам болно.
Зургаадугаар алхам. Дээрх товч дээр дарахад дөрвөн төрлийн сонголттой цонх гарч ирнэ. Энэ цонхонд байгаа дөрвөн сонголтын хоёрыг нь л бид ихэнхдээ ашиглах юм. Upload сонголт нь өөрийнхөө компьютерт байгаа зурагнаас оруулна гэсэн үг. Ингэхийн тулд Upload сонголтын Choose files-г дарж өөрт байгаа зургаа сонгоод оруулна. Зураг оруулах ерөнхий цонхны Add selected товчийг дарж нийтлэл бичих талбайдаа оруулах хэрэгтэй.

 From a URL сонголт нь аль нэг сайт дээр байгаа зургийг холбоосоор /Link/ нь дамжуулж блогт оруулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл Google-с хайж олсон зургийн холбоосыг Paste an Image URL Here гэсэн нүдэнд хийж хэсэг зуур ачааллаад зураг цонхонд орж ирсэн үед тухайн зургийг сонгоод Add selected товчийг дарж нийтлэл бичих талбайдаа оруулна гэсэн үг.


Зурагны холбоос буюу Link-г нь хуулж авахдаа Google эсвэл аль нэг сайтад байгаа зурган дээр хулганаа аваачиж Mouse 2-оо дарна. Гарч ирсэн сонголтуудаас Copy image location буюу зургийн байрлалыг сануулах гэснийг сонгоод дээр харуулсан цонхны Paste an Image URL Here нүдэнд ctrl+V дарж холбоосыг хийнэ.  Ctrl гэж юу юм бэ? гэж битгий л асуугаарай даа. Мэдээж гарны ctrl буюу Control товчлуур.

Долдугаар алхам. Зураг нийтлэл бичих талбарт орж ирсэний дараа түүний хэмжээг тохируулна. Ингэхдээ оруулсан зурган дээрээ хулганаараа нэг дарахад зургийн доор сонголтууд гарч ирнэ. Түүнээс улаанаар тодотгосон X-Large гэсэн сонголтыг дарна.

Наймдугаар алхам. Үүний дараа зургаа голлуулна. За тэгээд нийтлэлээ бичнэ дээ. Юу ч бичиж болно. Гол нь нийтлэлийнхээ өмнө зураг оруулж, бичвэрээ Монголоор бичих ёстой. Бусдаар бол чөлөөтэй.

Есдүгээр алхам. За нийлэл бичихэд анхаарах нэгэн зүйл байнаа. Бичиж буй зүйлийнхээ эхний нэгээс хоёр өгүүлбэрийг биччихээд зурган дээр тодруулсан товчийг дар. Энэ нь эхний нэгээс хоёр өгүүлбэрийг нүүр хуудсанд хураангуй маягаар харуулж Read More товчийг дарснаар цааш нь унших боломжийг олгоно.

Сүүлийн алхам. За нөгөө товчлуурыг дарахаар улаан дотор байгаа ийм шугам гарч ирнэ дээ. Энэ шугамны доороос нийтлэлийнхээ үргэлжлэлийг бичээрэй. Бичиж дууссаныхаа дараа нийтлэл бичих талбайн доор байрлах PUBLISH POST гэсэн шар точлуурыг дараад л блогт шинэ нийтлэл нэмэгдлээ гэсэн үг.

За тэгээд өөр асууж, лавлах зүйл байвал надаас асуугаарай. Зөвлөгөө, за бараг хичээл маягийн зүйл ойлгомжтой байсан гэдэгт найдаж байна. Ээ дээ дээрх арван алхамыг ягштал биелүүлдэг юм ш дээ. Ганбаа баахан алхам нтр зохиогоод байгаа юм биш шүү. Сайтууд ерөнхийдөө ийм маягаар л мэдээгээ нэмдэг. Блог чинь бараг сайн гэсэн үг. Та нарт ч гэсэн бас багахан хэмжээний мэдлэг болж байгаа биз дээ. За бүгдэнд нь амжилт хүсье! Олон нийтлэл нэмээрэй.