Хуучин блог дээр тавигдсан 2010 оны 1 сарын 16-ны нийтлэл

 Сайн байцгаана уу? Хайрт ангийнхан минь. Та бүхэндээ Ганбаа миний бие энэ оройн мэндийг хүргэн мэндчилж байна. Бид 12 сарын 24-нд ангийнхаа шинэ жилийн баярыг үнэхээр сайхан тэмдэглэж өнгөрүүлсэн билээ. Ангийн зарим нэг хүүхдүүд ажилтай завгүй байсан болохоор хараахан ирж амжаагүй.

Тэр дундаа их наран улсад амьдарч байгаа Мөнгөнцэцэг маань биднийгээ санан санан бас ангийнхаа баярт оролцож чадахгүйдээ жаахан сэтгэл дундуур үлдсэн. Гэхдээ ангийн найзууд нь баярт үйл явдлынхаа хэсэгхэн хормыг ч гэсэн Мөнгөөтэйгөө хуваалцах гэж тухайн үед бяцхан видео мэндчилгээ бэлдэж, түүн дээр нь Ганбаа миний бие багахан зүйлийг нэмж янзлан бэлэг болгон явуулсан юм. Харамсалтай нь бэлгээ авсан даруйдаа Мөнгөө маань задалж чадаагүй. Яагаад ч юм Youtube дээр тавьсан бичлэгийг эндээс үзэхэд болж байгаа хирнээ Японд үзэж болохгүй байсан. Харин хэд хоногийн дараа би учрыг нь олж, Мөнгөө ч хэсэг хугацаанд хүлээсэн бэлгээ задалж чадсан. Бидний явуулсан мэндчилгээ Мөнгөөг бүр  уйлуулж чадсан гэсэн шүү. Бидний баярын хав халуун сэтгэл шинэгэсэн болохоор аргагүй биз. Ямар ч байсан ангийн эрх танхил Мөнгөө чи минь хүний нутагт биеэ бодож их зүйлийг хийж бүтээгээрэй гэж ангийн бүх найзуудынх нь өмнөөс хүсэн ерөөе.

Жич: Шинэ жилийн баярын нийтлэлийг оройтож бичсэнд ангийхнаасаа хүлцэл өчье. Ойрын хугацаанд ангийн хэсэг хүүхдүүд өвлийн өвгөн, цасан охины дүрд хувиран ээж болсон Болор-Эрдэнэ, Амгаланзаяа, Халиунаа, Т.Энхцэцэг, Мэндбаяр нарынхаар орж хүүхдүүдэд нь хэрхэн бэлэг өгсөн талаар бяцхан тэмдэглэл оруулах болно. Хичээл ихтэй болохоор тэр болгон юм нийтэлж амжихгүй байгааг минь ойлгоорой. Ялангуяа Одсүрэн!!!

YouTube дээр нээсэн миний account устчихсан байна лээ.
Мөнгөөд хийж өгсөн бичлэг будаа... :((