Хуучин блог дээр тавигдсан 2010 оны 6 сарын 15-ны нийтлэл "Shrek 3D"

Сайн байцгаана уу? Ангийн хайрт найзууд минь. Ганбаа миний бие ээлжит фото сурвалжлагаа та бүхэндээ хүргэж байна. Өнгөрсөн баасан гараг буюу 6-р сарын 11-ний өдөр Анжи /Алигэрмаа/, Мөөг /Мөнхцэцэг/ мөн Ганбаа /Ганбаатар/ миний бие хамтдаа Тэнгис кино театрт гарч буй Shrek хүүхэлдэйн киноны сүүлийн анги болох Forever After-г үзсэн юм.
Уул нь ангиараа үзье гэж төлөвлөж байсан ч бусад нь тодорхой шалтгааны улмаас ирж чадаагүй билээ. Ингээд Сэтгүүлчийн 4Б ангийн гурван гишүүн кино үзэхийн өмнө залуусын чөлөөт цагаа өнгөрөөх цөөн хэдхэн газрын нэг болох тэнгис кино театраар хэрхэн бяцхан аялал хийснийг сонирхуулъя! 

Кино эхлэхэд бүтэн цаг шахам хугацаа дутуу байсан бөгөөд Анжи, Мөөг хоёр хүлээх хоорондоо наранд халсан тавцан дээр сууж багахан кайфыг авсан юм.
Бид кино эхлэх хүртэл зүгээр суугаад байж чадсангүй ээ. Анжи Тэнгис дотор байрладаг нэгэн дэлгүүрээс хоёр ч Benz худалдан авч, харин мөөг тус дэлгүүрт худалдаж буй малгайнуудаас өмсөж гангараад бүр зургаа татуулаад амжлаа. /Мөөгийн хэрхэн гангарсаныг доорхи зургаас харна уу/
Дэлгүүрийн юмаар гангарчихлаа...
ХО!!! 3D гэнээ...
Улаан түрүүвчээ рекламдахаа бас мартсангүй...
Хоёр жилийн өмнө чиний яг ийм зургийг авсан бол нүд чинь ямар гарах байсан бол? Ккк...
Пиво минь хурдан ирээсэй... /Шүлсээ залгив/
Сонин зардаг хүүхдийн авсан зураг... Анжи зааж өгөөгүй байсан бол тэр жаал өөрийнхөө зургийг авах байлаа.
Мөөг анх удаа 3D үзээд хэт баярлажээ. Тайвшир хөгшөөн!!!
Тайлбаргүй...
Тайлбаргүй...
Кино үзсэний дараа...
Би...
Тэнгисээс гараад ангийн хэсэг найзуудтай уулзав.