Хуучин блог дээр тавигдсан 2010 оны 1 сарын 14-ний нийтлэл

 Эрхэм хүндэт ангийн нөхдөө. Та бүгд сайн биз дээ. Ажлаа хийж сууж байгаад гэнэт та нарыгаа санаад. Бүгд дор дороо ажил төрлөө хийгээд л явж байна уу. Төрөлх сургууль нь магистрын сургалттай болж байгаа.

Бүгд эрдмийн зэрэг цол хамгаалаарай гэж ерөөе. Багш нь ажлаа хийгээд хааяаа та нарыгаа санаад. хэ хэ хааяаа гэсэнд уучлаарай. Ажил их болохоор хүүхдүүдээ хүртэл хааяаа санаж байгаа гээд боддоо. Та нартай учирсандаа би дандаа баяртай байдаг шүү. Та нарыг байсан 4 жил их гоё байжээ. Зовоод байна гэж бодсон чинь би жаргаад байсан юм байна лээ ш д. Цагаан сараар бүгд ирдгээрээ ирээрэй. Хүлээж байна шүү. Ангийн хүүхдүүдтэй байх сайхан шүү. Одоо ангитай болъё гэж бодохоор та нараас илүү хайртай болчихвол яанаа гэж бодохоор муухай санагдаад байгаа. Та нар миний хамгийн дотны эхний бас сүүлийн ганцхан ангийн хүүхдүүд бас найз нар шүү. Хэдүүлээ блогоо байнга ажилтай байлгая. Хөөрхий муу Ганбаа минь хичээл ихтэй юм бичих завгүй байгаа юм шиг байна. Бүгдээрээ нээрээ хамт кино үзэх үү?