Ангийн шинэ жилийн баяр - Фото сурвалжлага
Posted by Сэтгүүлчийн 4Б анги in on 9:30 AM
Сайн байцгаана уу? Хайрт ангийнхан минь. Та нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Жил болгоны шинэ жилээр бид /ангийн охидууд үрийн зулай үнэрлэх болсон тэр үеэс/ ангийн бяцхан гишүүд болох алаг хөөрхөн үрсдээ бэлэг өгч баярлуулдаг сайхан уламжлалтай билээ. Энэ жил ч тэр уламжлалаа алдалгүй хамт олноороо бяцхан хүүхдүүддээ гэрэл гэгээтэй дурсамж нэмэхийг зорьсон юм. Ер нь энэ зүйл өөрөө анги хамт олныг халуун дулаан уур амьсгалтай байлгадаг чухал "заншил" гэж би хувьдаа ойлгодог. Ингээд бодохоор энэ сайхан уламжлалын учир шалтгаан болсон энхрий бяцхан үрс минь эргээд биднийгээ баярлуулдаг гэлтэй. За олон зүйл нуршаад яахав. Фото сурвалжлагаа тухлан сууж үзнэ үү!
Бяцхан үрсээ баярлуулах бидний хүндтэй ажил Хулангийнхаас эхэлсэн юм. |
Хэдхэн сарын өмнө Энхмаа гэдэг энэ хөөрхөн охин ангид маань бүл нэмж мэндэлсэн. |
Энхмаа охин маань өвлийн өвгөнөөс бэлэг авсан анхны хүүхэд болсон юм. |
Ээж охин хоёр |
За ёстой уучлаарай Оюука :) |
За ёстой уучлаарай Мөөгий :) |
Хулангийн дүү... Эгчтэйгээ яаааг адилхан |
Ингээд Хулангийнхаас гарч дараагийн айлын зүг хүлгийн жолоо залсан юм даа. |
Замдаа дараагийнхаа хүүхдүүдийн бэлгийг цуглуулсан юм. |
Дараагийн айл бол Амкагийнх... /бүтэн нэрийг нь мэддэггүй/ |
Аав хүү хоёр өвлийн өвгөн аавыг ирнэ гээд жигтэйхэн гангалсан байлаа. |
Өвгөн ааваасаа "Баярлалаа" гээд бэлэгээ авч байгаа нь... |
Аав хүү хоёр. Адилхан байгаа биз. |
Цасан охин - Ч.Энхцэцэг, Б.Мөнхцэцэг, Э.Оюунтуяа Зураглаач - М.Амгаланзаяа Ойн амьтан - Д.Одсүрэн |
Дараагийн айл. Багшийн гурван хүүхдийг баярлуулах гэж байна. |
Ийм хувцас өмсөөд гэртээ өвлийн өвгөн авчирч хүүхдүүдээ баярлуулдаг ээж олон байгаасай |
Бидний дараагийн зочлох айл н.Хосоогийнх байсан юм. |
Аан нээрээ бид нар айлуудаар орохдоо "Зулзаган ногоон гацуур" - ыг дуулж байсан. Харин энэ зурган дээр дууны дундуур би үглэж байгаа бололтой. |
Бэлэг авах хүүхэд маань... |
За би согтуу биш шүү. Түмэн олон гэрчилнэ. |
Ангийн маань нэгэн аз жаргалтай гэр бүл. |
За ингээд биднийг Хосоо, Болороо хоёр маань үдэж өглөө. |
Дараа нь бид Баянаа эгчийнд очиж бага охиныг нь баярлуулсан юм. Гэрт нь орох боломжгүй байсан учраас үүдэнд бэлгийг нь өгч зургаа авахууллаа. |
Дараа нь бид Халиунаагийн охиныг баярлуулахаар гэрт нь зочилсон юм. |
Намайг жинхэнэ өвлийн өвгөн мөн эсэхэд хамгийн их эргэлзэж байсан хүүхэд хэхэ |
Ээж охин хоёр... |
Дараа нь бид Ариукагийнд зочлоход хүүгийнхээ хамт биднийг угтаж авсан юм. |
Дөлгөөнөө Ану шиг цасан охин анх удаа харж байгаа учраас их цочирджээ. |
Манай Анжи /Д.Алигэрмаа/ |
Үнэхээр гоё зураг |
Манай ангийн охидууд ч хөөрхөн шүү. |
Оюука үнэхээр ийм суганы үстэй боллоо юу хэхэ |
Ээж хүү хоёр... |
Хүргэн хүү хүчтэй... |
За ингээд Ариука, Анжи, Дөлгөөнөө гурав биднийг үдэн гаргалаа. |
Дараагийн бэлэгний эзэн. Хамгийн сүүлийн айл |
Өвөөгийнхөө сахлыг яах нь бэ? |
За ингээд шөнийн 12 цагийн орчимд бид хамгийн сүүлийн айлаараа зочлоод буцсан юм. |
Шинэ мэдээ
Одоогоор шинэ мэдээ байхгүй байна.
Блогийн тухай
Энэ блог нь Радио Телевизийн дээд сургуулийг 2010 онд Д.Одсүрэн багштайгаар төгссөн сэтгүүлчийн 4Б ангийн хамт олны өмч болно.