Ангийн андууд минь шинэ оны мэнд!


Hey ангийн хамт олондоо энэ өдрийн мэнд хүргэе. Бид нэгэн анги хамт олон болон бүрдсэн тэр цагаас хойш шинэ он, шинэ жилээ хамтдаа тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ жил уламжлал ёсоор бид хамтдаа нэгэн хөгжил хөөртэй өдрийг өнгөрүүлэх бөгөөд мэдээж манай ангийн хүүхдүүд болох бяцхан жаалууддаа 30ны өдөр бэлэг тараана. За хугацаа бага байгаа учир мэдээллээ гялс хэлье.

Ангийн шинэ жил: 2011оны 12сарын 27-нд 17цагаас Заяагийнд болно. Манайхаан цагаа яс барина шүү. Мэдээж бид айлд тэмдэглэж байгаа юм чинь 11 гээл тарах байх. Тийм учраас цагаа яг бариарай.

Нийлэх мөнгө: 10.000₮.

Ангийн хүүхдүүдийн бэлэг: 5000.

Мэдээж ангийн ээж нараас энэ мөнгийг авахгүй. За тэгээд болох үйл явдлын хувьд хэлэлтгүй хөгжилтэй сайхан байх болно. Бүгдээрээ өмнөх бичлэгүүдээ үзэж дурсамжаа сэргээе. Нээрээ 30нд айлуудаах явах өвлийн өвгөний багт цасан охин шалгаруулах пробтой. /түрүү жил цасан охидууд хүүхэд айлгасан гэсэн гомдол ирсэн хэ хэ.шудка шудка /

За хайртууд минь шинэ жил дээрээ уулзацгаая.

Ганбаагийн зүгээс нэг юм сануулъя. Заяагийнхаас гарахдаа хүн бүхэн өөрийнхөө хэрэглэсэн аяга таваг, сэрээ халбагыг угаана шүү. Хахаха