Хуучин блог дээр тавигдсан 2010 оны 6 сарын 2-ны нийтлэл
Posted by Сэтгүүлчийн 4Б анги in on 6:25 AM
Ангийн найз Г.Мөнхбаярыг "эрэн сурвалжилж" байна. Утас нь ч холбогдохгүй, сургууль дээр ч ирэхгүй таг чиг... Эрх биш хонхны баяраар гоё хувцаслачихсан ирэхийг чинь мэдэж байгаа ч наана нь чамд маш олон зүйлийг мэдэж, амжуулах хэрэгтэй байгааг мэддэг ч болоосой.
Анх энэ хүүхэдтэй гуравдугаар курст танилцаж байсан шиг санаж байна. Ангийнхаа хөвгүүдийн 100%-г ганцаараа бүрдүүлж байсан миний хувьд ханьтай болно гэдэг сайхан л байлаа. Г.Мөнхбаяр ангийнхнаасаа хоёр билүү гурван насаар ах... Бас ч үгүй тамирын дээдийг жудо бөхийн чиглэлээр төгссөн гэж байгаа. /Яг ямар мэргэжилтэй төгссөн гэдгийг нь тодорхой мэддэггүй юм байна./ Хааяа хааяа надад мэхний арвин сангаасаа зааж сурган , над дээр бэлтгэл хийчихнэ. Бас зарим үед шуунд нь бяр амтагдаад хэцүү байдаг болтой гар барилдъя гэж намайгаа зовооно. Тамирчин гэхэд жаахан шингэн хоолойтой Г.Мөнхбаяр маань дууг харин ч нэг сайхан дуулдаг шүү. Үе үе анги доторх нам гүм орчныг гэнэтхэн сэнгэнэтэл дуулж цочоон сэрээнэ. Түүнтэй анх ярилцсан хүнд жоохон таагүй сэтгэгдэл төрөх ч яг найз нөхөд болоод, дотно танилцаад үзэхэд хүүхэд шиг гэнэн томоогүй , юм бүхнийг сонирхох гэсэн насандаа баймгүй baby зантай залуу гэдгийг нь мэдэх болно. Олон охидуудын дунд хов жив ярьж, бараг л нүүрээ будах нь холгүй байсан миний эр шинжийг Г.Мөнхбаяр л авч үлдсэн юм шиг санагддаг :-) Мөнхбаяртайгаа уйдсан үедээ ноцолдчихно, хааяа эрчүүдийн яриа сэм дэлгэчихнэ... Ерөөсөө л өнөөдрийг хүртэл надад хань болж ирсэн ангийн минь найз юм. Харин өнөөдөр чи хаана, юу хийж яваа нь мэдэгдэхгүй таг болчих юм. Ангийнхнаасаа холдох тэр өдөр ойртох тусам бидний хамтдаа байх мөч, хором бүр улам л үнэтэй санагдаад байх боллоо. Юутай ч хэнэггүй зангаараа хонхны баяраар гоёчихсон ирэхийг чинь мэдэж байна. Харин наана нь ангийн анд чамтайгаа нэг уулзалдах юмсандаа.Ангийн хөвгүүдийн 50% болох Ганбаа нь...
Шинэ мэдээ
Одоогоор шинэ мэдээ байхгүй байна.
Блогийн тухай
Энэ блог нь Радио Телевизийн дээд сургуулийг 2010 онд Д.Одсүрэн багштайгаар төгссөн сэтгүүлчийн 4Б ангийн хамт олны өмч болно.