Ангийн шинэ жилийн баяр - Фото сурвалжлага
Сайн байцгаана уу? Хайрт ангийнхан минь. Та нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Жил болгоны шинэ жилээр бид /ангийн охидууд үрийн зулай үнэрлэх болсон тэр үеэс/ ангийн бяцхан гишүүд болох алаг хөөрхөн үрсдээ бэлэг өгч баярлуулдаг сайхан уламжлалтай билээ. Энэ жил ч тэр уламжлалаа алдалгүй хамт олноороо бяцхан хүүхдүүддээ гэрэл гэгээтэй дурсамж нэмэхийг зорьсон юм. Ер нь энэ зүйл өөрөө анги хамт олныг халуун дулаан уур амьсгалтай байлгадаг чухал "заншил" гэж би хувьдаа ойлгодог. Ингээд бодохоор энэ сайхан уламжлалын учир шалтгаан болсон энхрий бяцхан үрс минь эргээд биднийгээ баярлуулдаг гэлтэй. За олон зүйл нуршаад яахав. Фото сурвалжлагаа тухлан сууж үзнэ үү!