Б.Мөнхцэцэг - Ангийнхандаа
Posted by Сэтгүүлчийн 4Б анги in on 7:01 PM
Сайн байцгаана уу. Ангийхандаа унших мөчийн мэнд хүргэе. Та бүхний зарим нь намайг их зантай болсон, ангийнхныгаа тоохоо больсон гэж бодож байгаа байх. Үнэндээ найз нь шинэ ажилд орсноосоо хойш та нарыгаа бодох ч завгүй байлаа.
Хааяа мэсэнжирт ангийнхныгаа юм бичихээр уулзах юмсандаа гэж бодохоос цаашгүй.
Энхээ бид хоёр анх шинэ монгол тв-д байж байгаад 4 сараас Боловсрол тв-д орсон. Шинээр байгуулагдаж байгаа Edutaiment студи-д ажиллаж байгаа. Энхээ маань студийн ахлах, найз нь сэтгүүлчээр ажиллаж байна. Нээрээ мэдээгүй хүмүүстээ хэлэхэд манай ангид байсан Бат-Эрдэнэ болон найруулагчийн ангийн Хонгорзул бид хэд нэг баг болсон. Дээр нь Соко, Пара-ийн найз Ээнээ гэж эвлүүлэгч охин саяхан манай багт нэгдсэн. Дан нэг үеийнхэн, найзууд байгаа болохоор мэдээж сайхан байгаа. Гэхдээ ажил бол үнэхээр их байна. Бид “Монголын саятан”, Тогооч Тэнгисийн “Сooking is Cool” болон амьд хөгжмийн Coken beat наадмыг зохион байгуулж, нэвтрүүлгүүдийг нь хийж байна. Нэг хэсэг 7 хоногийн 9 эфиртэй ёстой л нэг баллаж байлаа. Ажил дээрээ хоноод л. Алдаатай нэвтрүүлэг эфирт өгч бангадуулаад л .
Харин одоо 4 эфиртэй болсон. Гэхдээ л ажил их байна. Нээрээ та нартаа гэж хэлэхэд ажилд хараахан орж амжаагүй байгаа андууд минь зохиолоо бичээд байгаарай. Юм бичихгүй жаахан удахаар төсөөрдөг юм байна. Анхны нэвтрүүлгийн зохиолоо гаргах гэж найз нь их зовсон. Эфир тулчихаад байдаг, найруулагч муухай хараад байдаг ер үг орж ирдэггүй. Арай ч нэг муу тавхан өгүүлбэр бичсэн / бичгийн цаасны 4-ны нэг хэсэгт /. Анхны сэтгэгдлээр тэр найруулагчид ямараар үнэлэгдсэн нь тодорхой. Яваандаа нэмэгдсээр нэмэгдсээр одоо 4-5 хуудас зохиол бичдэг болсон. Харин чанарын хувьд одоохондоо сайн хэлж мэдэхгүй юм. Энхээгийн хувьд студийн бүх зохион байгуулалт толгой дээр нь буусан их л завгүй гүйж байгаа. Өдөржингөө гэрээ хийх, хамтлагуудын бэлтгэлийг зохион байгуулах / Coken beat /, хөгжим техник гээл гүйхгүй ажил байхгүй. /Байнга л утсаар яриастай./ Хааяадаа чам шиг нэвтрүүлгийн зохиол бичээд суух юмсан гэж надад хэлдэг юм. Ажил хэрэг нэг иймэрхүү. Харин та нарын хамгийн их сонирхож байгаа найз залуугийн хувьд- байхгүй ээ, болоогүй л байгаа. Болох ч зав олдохгүй юм шиг байна. /Гэхдээ наадамд оролцож байгаа хамтлагийн хөгжимчин залуу хальт таалагдаад байгаа ккк./. Энхээгийн хувьд бол яг хэвэндээ. Гэхдээ жаахан эмэгтэйлэг болсон. Өсгийтэй гутал, даашинзтай зургийг нь тэгж байгаад блог дээрээ тавина аа.
За Мөөг-ийнх нь ажил амьдрал нэг иймэрхүү. Нээрээ тун удахгүй ангийхныгаа цуглуулж Анжи дээрээ очно оо. Та нартаа хайртай шүү.
Шинэ мэдээ
Одоогоор шинэ мэдээ байхгүй байна.
Блогийн тухай
Энэ блог нь Радио Телевизийн дээд сургуулийг 2010 онд Д.Одсүрэн багштайгаар төгссөн сэтгүүлчийн 4Б ангийн хамт олны өмч болно.